Богино, урт, бүр урт, урт, богиновтор...
Чиний хуруунууд тамхи хавчих үед амь орно. Намайг арьсны ширхэг бүрээрээ мэдрэхдээ амьтай болно.
Намайг тогло гэж би хэн нэгэнд хэлсэн. Чи сонссон...
Миний төгөлдөр хуурын товчлуурт биен дээр хуурчийн хоёр гар хүрэх мэт...
1,2,3... Яг одоохондоо чи хэн ч биш хүний, юу ч биш зүрхэн дээр бүжиж байна. Утгагүй. Холбиромтгой.
Хүзүү, хацар дээр минь уруулын чинь хээ зурагдаад..., арилхааргүй, үрчлээтэй сорив тогтсон. ЭНэ цаг хугацааг, өөр нэг цаг хугацаанаас өнгийн харвал дурсамж арчигдсан байж магад. Эсвэл үгүй ч байж болох.
Сэтгэлийн эдүүд чам уруу гүйхэд, зүрхний чинь эс над уруу тэмүүлнэ.
Ингэхэд энэ бүхэн ердөө 2 сэтгэлийн эд эс дундах ширүүн мөргөлдөөн байсан. Тэд хэмхэрч, эвдэжрч, бяцарч, няцарч бүр сүүлдээ бие биенийгээ алж дуусахад ӨГЛӨӨ болсон байна. Нар мандана. Уртаас урт, богиноос богино өнөөдөр эхлэнэ.
Надад бэлэглэсэн тэр хачин, халуун, сайхан мэдрэмжийг үгүйлж байна...